ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 05

Өнөөдөр 2021.02.05. Энэ оны  36 дахь өдөр бөгөөд он дуустал 329 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:14  цагт мандаж, 17:58 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -7 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Гамшигтай тэмцэх өдөр, “Nutella” дэлхийн өдөр, Ирээдүйгээ төлөвлөх өдөр, Мэдлэгтэй хүний өдөр тохиож байгаа бол АНУ Хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэх өдөр, Цаг уурчдын өдөр, Тайланд Чианг Май цэцгийн баяр, Бурунди Эв нэгдлийн өдөр, Пакистан Кашмирын эд нэгдлийн өдөр, Сан Марино Гаднын түрэмгийллээс чөлөөлөгдсөн өдрийн тэмдэглэж байна.

Өнөөдөр алдарт “Захидлууд”-ын зохиолч Мадам де Севинье, Оросын яруу найрагч В.Пушкиныг халз тулаанд буудаж, хөнөөсөн франц офицер Жорж Дантес, автомашины дугуй үйлдвэрлэгч “Dunlop Tyres” компанийг үүсгэн байгуулагч, малын эмч Жон Бойд Данлоп, Америкийн рэппер Бобби Браун, Португалийн хөлбөмбөгч Роналду, Бразилын хөлбөмбөгч Неймар буюу Неймар да Силва Сантос Жуниор нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-МЭ 62 онд Италийн Помпеид хүчтэй газар хөдлөлт болж, хотын бараг бүх барилга байгууламж тодорхой хэмжээнд өртжээ. Барилгуудын ихэнх хэсгийг  сэргээн засварласан ч 79 онд Визувий галт уул дэлбэрэх хүртэл зарим барилга эвдэрсэн хэвээр үлджээ.

-1887 оны энэ өдөр “Ла Скала” театрт Жузеппе Вердийн “Отелло” дуурь нээлтээ хийж байв.

-1928 онд Д аминдэмийг хиймэл аргаар гаргаж авчээ.

-1952 онд Нью Йорк хотод явган зорчигчдод зориулсан анхны гэрлэн дохиог суурилуулсан байна.

-1953 оны энэ өдөр “Питер Пен” хүүхэлдэйн кино нээлтээ хийж байжээ.

-1971 онд Америкийн сансрын нисэгчдийн гурав дахь баг “Apollo 14” хөлөгтэй саран дээр буув.

-1971 оны энэ өдөр NASDAQ хөрөнгийн биржийн индекс анх гарчээ.

-1997 онд Швейцарын Гурван Том гэгддэг банкнууд Холокостоос амьд үлдсэн хүмүүс, тэдний гэр бүлд тусламж үзүүлэх зорилгоор 71 сая ам.долларын сан байгуулсан тухай зарлаж байжээ.

-2020 оны энэ өдөр АНУ-ын Сенат АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын импичментийн асуудлыг хэлэлцэж, итгэл үзүүлж байв.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно.  

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top