НАСА Тэнгэрийн заадас галактикийн 100 сая одыг судална

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 06

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компанитай сансрын “SPHEREx” дуран авайг сансарт хүргэх тухай гэрээ байгуулжээ. Энэхүү дуран авай нь огторгуй ертөнцийн гарал үүсэл, шинэ нарны аймгийн үүсэл хөгжлийн асуудлыг судлах зориулалттай гэж НАСА агентлаг мэдээлжээ.

Хоёр жилийн хугацаатай одон орон, физикийн судалгааны төслийн хүрээнд “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингийн тусламжтай  “SPHEREx” дурайн авайг сансарт гаргахаар төлөвлөжээ. Дуран авай хэт улаан диапазонд сансар огторгуйг ажиглах юм. Түүнчлэн, дурайн авайн тусламжтай од үүсэх орон зай болон шинэ гараг үүсэх боломжтой оддыг тойрсон тойрогт ус болон органик молекулыг эрэн хайх аж. Төслийн хугацаанд одон орон судлаачид 300 сая гаруй галактикийн талаар мэдээлэл цуглуулж, бидний Тэнгэрийн заадас галактикийн 100 сая гаруй одыг судлахаар зэхэж байна.

Энэхүү төслийн өртөг нь 100 сая ам.доллар бөгөөд дуран авайг 2024 оны зургаадугаар сард Калифорни мужийн Вандерберг сансрын буудлаас хөөргөхөөр товложээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top