ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 08

Өнөөдөр 2021.02.08. Энэ оны  39 дэх өдөр бөгөөд он дуустал 326 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 08:10  цагт мандаж, 18:03 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, -7 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Татаж унадаг өвчин буюу эпилепситэй тэмцэх олон улсын өдөр, Гэрлэх санал тавих өдөр, Нирванагийн өдөр, Зоос шидэх өдөр тохиож байгаа бол АНУ цаасан шувуу нисгэх өдөр, Канад Гэр бүлийн баяр, Шотланд Овьёосны баяр, Конго Залуусын өдөр, Иран Нисэх хүчний өдөр, Ирак Хувьсгалын баяр, Польш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өдөр, БНАСАУ Зэвсэгт хүчний өдөр, ОХУ Оросын шинжлэх ухааны өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр гидродинамикийн онолыг үндэслэгчдийн нэг Швейцарын эмч Даниил Бернулли, иодыг нээсэн Францын химич Бернар Куртуа, Францын зохиолч Жюль Верн, Химийн элементийн үелэх системийг зохиосон Оросын эрдэмтэн Дмитрий Менделеев, БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсан, хуучин ЗХУ-ын Ардын жүжигчин Вячеслав Тихонов, Италийн хөлбөмбөгч Роберто Сориано нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1672 онд Исаак Ньютон гэрэл, өнгөний гарал үүслийн онолынхоо талаар илтгэл тавьжээ.

-1692 оны энэ өдөр Америкийн Сейлем тосгоны эмч өсвөр насны гурван охин эрлэгийн эрхэнд байна гэж зарлав. Ингэж Салемийн шулмын ан эхэлж байжээ.

-1724 онд Оросын Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулагдав.

-1815 онд Венийн их хурлаар боолын худалдааг хориглох тухай тунхгийг баталжээ.

-1816 оны энэ өдөр Шотландад цагдаагийн ажиллагааны үеэр дэлхийд анх удаа нохойг ашиглаж байв.

-1924 онд АНУ-ын Невада мужид Тернер овогтой шоронгийн шүдний эмчийн санаачилгаар гэмт хэрэгтнийг хорт хийг анх удаа ашиглан цаазалжээ.

-1956 онд Лондонгийн нэрийн хуудас болсон Даблдекер хоёр давхар автобус тээврийн үйлчилгээнд анх гарав.

-1960 оны энэ өдөр Холливудын Алдрын гудамжинд анхны найман одыг байршуулав.

-1969 оны энэ өдөр Мексикийн Чиуауа мужид “Allende“ солир унаж байжээ.

-1984 онд XIV өвлийн Олимпын наадам Сараево хотод нээлтээ хийв.

-2002 оны энэ өдөр Солт Лейк хотод XIX өвлийн Олимпын наадам нээлтээ хийжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өлзийтэй сайн.  

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top