ОЛОН ӨНГӨ: Нөхөрлөл

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Нөхөрлөл гэж чухам юун дээр тогтдог юм бол. Магадгүй та “найз гэдэг чинь ийм байх ёстой” гэх үгсийг олон л сонссон биз. Нөхөрлөлд тодорхойлолт нэгэнт байхгүйгээс хойш бид өөрсдийн мэдэрсэн, үзсэн, харсан зүйлсээр л түүнийг тодорхойлж яваа байх. Заавал нэг үеийн, нэг хүйсний хүмүүс нөхөрлөх албагүй.

Үзэл бодол, гишгэх мөр нь нэгэн зүгт байвал болох нь тэр. Олон хүнээс “найз гэж байдаггүй юм аа” гэх үгийг сонссон. Бас “олон найзуудтай хүн дээ би” гэх  хүмүүс олон байдаг. Өчүүхэн миний бодлоор итгэлцэл, хүндлэл, дурсамж л байх ёстой юм уу даа. Хайраас өөр ч бас нэг төрлийн хайр байх.

Надад миний найз эрх мэдэлтэн, хөрөнгөтөн, алдар нэртэй байх огт хамаагүй. Хамгийн гол нь бидний нөхөрлөл хэр үнэ цэнтэй дурсамжтай, хэр их хүндлэлтэй, бие биенээ хэр ойлгох, надад хэр их итгэдэг л хамаатай. Нөхөрлөлийн үнэ цэн гэж байнга хамт ууж идэж, нэг нэгэндээ магтаал сайшаал хэлэх бус, сэтгэлийн дуудлагаар зорьж ирээд хэрэгтэй үед хэрэгтэй цагт үнэн сэтгэлийн үгээ хэлэхэд оршино. Ажил амьдралын дундуур уулзъя гэхгүй ч үнэн сэтгэлээсээ ганц залгачихдаг байхад л нөхөрлөл оршсоор л байна.

Итгэл дааж, хүндлэл хүлээсэн нөхөрлөл сайхан дурсамжуудыг бүтээсээр л байдаг. Муудах, сайдах үе бишгүй л олон, харин бат бөх нөхөрлөл ямар ч маргааны дараа  буцаад  эвлэрэх  зай үлдээдэг. Энэ л жинхэнэ нө хөр-лөл, ойлголцол, хүндлэл юм.Би гарын таван хуруунд багтах эрдэнэ мэт хэдэн сайхан найзтай хүн. Энэ нь тоондоо биш, чанартаа байдагт л хамаг учир бий. Тэгээд эцэст нь ямар ч ажилтай завгүй үедээ зүрхний хэдэн андууддаа мэнд хүргэж, амар мэндийг нь эрж байх учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхнн(139.5.218.76) 5 цагийн өмнө

”Найз”♡♡

7  |  1
Оюу(103.140.10.207) 5 цагийн өмнө

Дурсамжтай өгүүлбэр

6  |  0
Маш гоё(202.126.91.223) 5 цагийн өмнө

Надад үнэхээр таалагдлөа

6  |  0
Top