ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Өнөөдөр 2021.02.16. Энэ оны 47 дaхь өдөр бөгөөд он дуустал 318 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 07:57  цагт мандаж, 18:16 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, -11 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Шарвины олон улсын өдөр, Шинэхэн ханборгойн баяр, Киотогийн протоколыг байгуулсан өдөр тохиож байгаа бол БНАСАУ “Гэрэлтэж буй од” буюу Ким Чен Ирийн өдөр, Энэтхэг Цэцэн ухаан, урлагийн бурхны баяр, АНУ Инновацын өдөр, Литв улс Төрт ёсыг сэргээсэн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Италийн зураач Марчелло Баччарелли, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир, Эрнест Хэмингуэйн ач охин, загвар өмсөгч, жүжигчин Марго Хэмингуэй, "Их дуулга" тэмцээний 17 удаагийн аварга теннисчин Жон Макинрой, Бразилын хөлбөмбөгч Бебето, Оскарын хошой шагналт жүжигчин Махершала Али, АНУ-ын жүжигчин Элизабет Олсен, поп дуучин Эва Макс нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1837 онд Мэн арал орчим Английн “Jane and Margaret” дарвуулт онгоц осолдож, 200 гаруй хүн амиа алдав.

-1918 оны энэ өдөр Литв улс Орос, Германаас тусгаар тогтножээ.

-1923 онд Английн Египет судлаач эрдэмтэн Ховард Картер Тутанхамон фараоны бунхныг нээж байв.

-1948 онд АНУ-ын сансар судлаач Жерард Койпер Тэнгэрийн ван гарагийн дагуул Мирандаг нээжээ.

-1957 оны энэ өдөр ЗХУ-д “Живэгсдийг аварсны төлөө” медалийг бий болгож байв.

-1968 онд АНУ-ын Алабама мужийн Хейливилл хотод АНУ-д анхны аврах алба “911” үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

-2005 оны энэ өдөр хүлэмжийн хийг багасгах тухай Киотогийн протокол хүчин төгөлдөр болов.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал эд, мал арвижна.  

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top