Монголын эдийн засаг 2020 оны жилийн дүнгээр 5.3 хувиар буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо өнөөдөр /2021.02.17/ мэдээлсэн.
Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлттэй холбоотойгоор эдийн засагч Ч.Хашчулуун байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Эдийн засгийн өсөлт бууралт -5.3% гарлаа. 10 их наядын төлөвлөгөө зарлагдсан учир одоо шинээр төлөвлөгөө зохиохоос илүү хэрэгжилтэд анхаарах нь тодорхой боллоо. Ерөнхийдөө зөөлөн буулаа гэж дүгнэж болох байх” гэв.
Сануулахад, Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний улиралд 10.7 хувь, эхний хагас жилд 9.7 хувь, эхний есөн сард 7.3 хувийн уналттай гарсан бол жилийн дүнгээр 5.3 хувийн бууралттай гараад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ угаасаа нэг компаны өмнөөс ярьдаг эдийн засагч
0 -ээс дээш өсөлт гартал эдийн засаг хэдий хүртэл L загвараар явах болоо. Та таамаглаж тоцж байна уу