ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Өнөөдөр 2021.02.19. Энэ оны 50 дaхь өдөр бөгөөд он дуустал 315 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань өдрийн наран 07:52  цагт мандаж, 18:21 цагт жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, 0 хэм хүйтэн байна.

Энэ өдөр Далайн ёүүн тэжээлт амьтдыг хамгаалах дэлхийн өдөр, Шувуу судлаачдын баяр, Олс таталтын тэмцээнийг дэлгэрүүлэх олон улсын өдөр тохиож байгаа бол АНУ Асран хамгаалагчдын баяр, Армен Ном бэлэглэх өдөр, Туркмен Төрийн далбааны өдөр, Мексик Армийн баяр, Энэтхэг Шиважи Жаянти, Киргиз Санхүүгийн цагдаагийн алба хаагчдын өдөр, Болгар Васил Левскийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр ертөнц нарыг тойрдог тухай ойлголтыг үндэслэсэн Германы одон орон судлаач Николай Коперник, Жузеппе Вердигийн хайртай дуурийн гоцлол дуучин Аделина Патти, Йоркийн гүн, хунтайж Эндрю, Британийн дуучин Seal, Холливудын жүжигчин, Оскарын шагналт Бенисио дел Торо, Оросын поп дуучин Витас, Британийн жүжигчин, загвар өмсөгч Милли Бобби Браун нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

-1855 онд Францын математикч, одон орон судлаач Урбен Леверье дэлхийд анхны цаг агаарын газрын зургийг танилцуулжээ.

-1878 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Томас Эдисон дуу бичлэгийн фонограф аппаратдаа патент авав.

-1884 онд Өмнөд Нэгдсэн Улсад 60 гаруй торнадо хуй салхи гарч, АНУ-ын түүхэнд бичигджээ.

-1897 оны энэ өдөр Сөүл хотноо БНСУ-ын хамгийн эртний банк болох “Shinhan Bank” нээгдэж байв.

-1913 онд Педро Ласкурейн Мексик Улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг 45 минут хашжээ. Энэ нь дэлхийн түүхэн ерөнхийлөгчийн албыг хашсан хамгийн богино хугацаа юм.

-1954 оны энэ өдөр ЗХУ-ын Улс төрийн товчооны шийдвэрээр Крым мужийг ЗХ Украин улсад шилжүүлжээ.

-1985 онд Уильям Ж.Шрёдер хиймэл зүрх амжилттай сулгуулсан анхны хүн болжээ.

-2006 оны энэ өдөр Мексикийн Нуэва Роситагийн нүүрсний уурхайд метан хий дэлбэрсний улмаас 65 уурхайчин амиа алдав.

-2008 онд Кубын удирдагч Фидел Кастро их улс төрөөс явж буйгаа зарлав.

Үс шинээр үргээлгэх буюу засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.   

Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top