ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Өнөөдөр 2020.03.03. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 07 цаг 29 минутад мандлаа. 18 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -1 хэм, шөнөдөө -15 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Сонсголын өдөр. Мөн Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах өдөр тохиож байна.

Японд Охидын өдөр бол Болгарт Чөлөөлсөн өдөр, Ливанд Багш нарын, Гүржид Ээжүүдийн, Киргизэд Төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Бразилын хөл бөмбөгч, дасгалжуулагч Зико, Их Британийн жүжигчин Миранда Ричардсон, Мексик, Америкийн модель, жүжигчин Лаура Хэрринг, Америкийн жүжигчин Жули Боуэн, Ирландын дуучин Ронан Китинг, Америкийн жүжигчин Жессика Бил зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1921 оны энэ өдөр Дээд Шивээнд Монгол Ардын намын I хурал хуралджээ. Хуралд 26 хүн оролцож, “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг” гэсэн нэртэй программыг батлан гаргав.

1967 оны энэ өдөр Монгол, Грек улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1919 оны энэ өдөр Канадын Ванкуверээс АНУ-ын Сиэтл рүү дэлхийд анх удаагаа олон улсын агаарын шуудан илгээжээ.

1921 оны энэ өдөр Канадын эрдэмтэн Фредерик Грант Бантинг хамтрагч нартайгаа нийлэн инсулин дааврыг нээжээ. Тэрбээр энэхүү ажлаараа 1923 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

1923 оны энэ өдөр дэлхийн анхны долоо хоног тутмын мэдээллийн сонин “Time” гарч эхэлжээ.

1994 оны энэ өдөр Украин болон АНУ нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Энэ өдөр үс засуулбал Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Өнөөдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай.

Энэ өдөр хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавих, буян номын үйл хийхэд таатай. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.26.245) 2021 оны 03 сарын 03

2-р сарын 19 өөс хойш өглөөний мэнд байхгүй юм уу?\n

0  |  0
Top