Монголд ковидын тархалт дэлгэрээд гурван сар болоход нийт батлагдсан тоо 3000 боллоо. Хэдийгээр хөл хориог тавьсан ч хүмүүс дэглэмээ барих нь илт суларчээ. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө л сар шинийн золгуут хийж яваа дээлтэй, халамцуу хүмүүс энд тэндгүй тааралдсан. Гуравдугаар сар гараад Эх орончдын баяр, Намын 100 жилийн ой гээд Сүхбаатарын талбайгаар нэг амны хаалтгүй хүмүүс гар барьж тэврэлдэв.
Өдөр бүр халдварын тоо 40, 50-аар нэмэгдэж нийтийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй гурван ч голомт бүртгэгдсэн гэдгийг сануулахад гэмгүй биз ээ. Манайхан аливаа юмыг мартахдаа хурдан. Саяхан л ”яана аа, ийнэ ээ” гэж байсан хүмүүс цар тахлыг ч мартчихсан мэт цалгар назгай болжээ. Хавар болж байгаа болоод ч тэр үү гэгэлзэж дэгэлзсэн л улс. Удахгүй "Мартын найман", Цэргийн баяр гээд баярууд шил шилээ даран хөвөрнө. Баярын үеэр хүмүүсийн бөөгнөрөл, уулзах учрах, тэмдэглэх, наргих нь нэмэгддэг. Тэр хэрээр мөнөөх халдварын тоо ихэснэ гэсэн үг.
Сард мянгаар нэмэгдэнэ гэхээр ирэх сард 4000 мянга болох магадлал тун өндөр байна. Өрх бүрт нэг шинжилгээ хийж нүсэр багийн бүрэлдэхүүнтэй ажилласан боловч үр дүн нь дарга нарын тооцоолж, амлаж байснаас зөрүүтэй байлаа. Тиймээс баярласан ч учиртай байцгаая. Энэ вирус бидний дунд зэрэгцэн оршсоор байх төлөвтэй тул алийн болгон агшиж, ажил амьдралаас хойш суух вэ. Нийгмийн дунд хүссэн хүсээгүй орох л болох нь. Тиймээс дэглэмээ сайн баримталж, ковидтой дасан зохицож амьдарч сурцгаая.
Сэтгэгдэл ( 1 )
Ковидтой дасан зохицоно гэвэл үр дүн нь ҮХЭЛ байх болно. Эртхэн хатуухан хэлчихье.