ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Өнөөдөр 2020.03.04. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 07 цаг 27 минутад мандлаа. 18 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -11 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Үндэсний хэлзүйн өдөр бол Польш, Литвад Гэгээн Казимирын өдөр, Беларусьт Цагдаагийн өдөр.

Энэ өдөр Оросын жүжигчин, ОХУ-ын Ардын жүжигчин Лариса Лужина, Англи, Америкийн кино найруулагч Эдриан Лайн, Бразилын хөл бөмбөгч Дада Маравилья, Шотландын хөл бөмбөгч, дасгалжуулагч Кенни Далглиш, Италийн эстрадын дуучин, хөгжмийн зохиолч Умберто Тоцци, Их Британийн хөгжмийн зохиолч Жон Мерфи, Америкийн хөл бөмбөгч Лэндон Донован зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.

1965 оны энэ өдөр Хятад-Монгол-Зөвлөлтийн төмөр замын транзит тээврийн комиссын 10 дахь хурал болов. Хятад-Монголын төмөр замын транзит тээврийн комиссын ээлжит хурал Хөх хотод болсноор гуравдугаар сарын 1-ний өдрөөс зүтгүүр, галт тэрэг Эрээн, Замын-Үүдийн хооронд зорчих болжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1872 оны энэ өдөр «The Boston Globe» сонины анхны дугаар гарчээ.

1877 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Эмиль Берлинер микрофоныг зохион бүтээжээ.

Мөн оны энэ өдөр Их театрт П.И.Чайковскийн «Хунт нуур» балетын нээлт болов.

2012 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин гурав дахь удаагаа сонгогджээ.

Энэ өдөр үс засуулбал Өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top