ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Өнөөдөр 2020.03.05. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 07 цаг 25 минутад мандлаа. 18 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Вануатуд Гаалийн ажилтнуудын өдөр бол Азербайжанд Биеийн тамир, спортын өдөр, Иранд мод суулгах өдөр, Киргизэд Шүүхийн системийн ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Фред Уильямсон, Испанийн Ерөнхий сайд асан Фелипе Гонзалес, Америкийн гитарчин, «Red Hot Chili Peppers» хамтлагийн гишүүн Жон Фрушанте, Португалийн хөл бөмбөгч, дасгалжуулагч Паулу Фонсека, Америкийн жүжигчин Ева Мендес, Стерлинг Найт, топ модель Тэйлор Хилл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1974 оны энэ өдөр БНМАУ Тайландын вант улстай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1868 оны энэ өдөр Англид цаас үддэг машиныг патенталжээ.

1960 оны энэ өдөр гэрэл зурагчин Альберто Корда Че Геварагийн зургийг дарж, тэр нь дэлхий даяар тарав.

1970 оны энэ өдөр Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1997 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгос хэлэлцээрийн ширээнд суув.

2003 оны энэ өдөр Роберт Седракович Кочарян Армены Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.

Энэ өдөр үс засуулбал Идээ ундаа элбэг олдоно.

Өнөөдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчилж авахад сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, морь уралдахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Ичигсэд хөдлөх улирал 16 цаг 49 минутад эхэлнэ.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top