ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.24, 11:00 цаг/ мэдээллийн үеэр ирсэн дараах асуултуудад холбогдох хүмүүс хариулт өглөө
-Сүүлийн өдрүүдэд халдварын тоо ихэссэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар хэдэн аймагт PCR шинжилгээ хийж байгаа вэ?
Ж.Байгальмаа: Нийтдээ Улсын хэмжээнд орон нутагт Орхон, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дорноговь, Замын-Үүд сум, Увс, Хөвсгөл, Архангай гэсэн 10 газарт PCR шинжилгээ хийж байна. Эхний тохиолдлуудыг баталгаажуулахаар ХӨСҮТ-ийн вируслогийн лавлагаа лаборториудад илгээдэг байсан. Эдгээр аймгууд сүүлийн үед PCR шинжилгээний баталгаажилтыг өөрсдөө хийж байна.
-Өчигдрийн байдлаар 1124 хүүхэд халдварт өвчинд өртсөн гэх мэдээлэл байна. Эдгээр хүүхдийн шүлснээс шинжилгээ авсан уу, эсвэл хамраас нь авсан уу. Ялангуяа нярай хүүхдүүдээс шинжилгээг яаж авдаг вэ?
Ж.Байгальмаа: Монгол Улсын хувьлд шүлснээс сорьц авдаг шинжилгээ хараахан нэвтрээгүй байгаа. Бид нярай хүүхдүүдээс шинжилгээ авахдаа нярайд зориулсан уян бамбарыг ашиглаж, хамраас авахгүй, амны хөндий болон хоолойноос сорьцны дээж авдаг.
Б.Ууганбаяр: Шүлснээс шинжилгээ авах технологийг монгол эрдэмтэд хийсэн байгаа. Удахгүй ашиглаж эхлэх тухай шийдвэр гарсан. Одоогоор хараахан эхлээгүй байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа энэ шинжилгээ хийгдэж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.
-Чингэлтэй дүүргийн 246-р цэцэрлэгт коронавируст халдвар шинэ голомт гарсан гэх мэдээлэл байна. Энэ голомтод одоогоор хэчнээн халдвар илэрсэн бэ?
Ж.Байгалмаа: Чингэлтэй дүүргийн тус цэцэрлэгт анх гуравдугаар сарын 12-нд анхны тохиолдол батлагдсан. Тус цэцэрлэгийн нийт гурван ажилтан, 21-ний байдлаар тухайн гурван ажилтны ойрын хавьтлын таван хүн, нийт 8 хүний халдвар баталгаажиж, эмчилгээ үйлчилгээнд орсон.
-Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд 8-9 сая төгрөг зарцуулж байгааг өмнө нь мэдээлж байсан. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед иргэдийн эмчилгээний зардал хэрхэн гарч байгаа вэ. Одоо нэг халдвартай иргэний эмчлэх зардал хэдэн төгрөг болж байна вэ?
-Б.Ууганбаяр: Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд 8-9 сая төгрөг зарцуулж байгаа гэдэг зүйл байхгүй. Ерөнхийдөө дундчилж гаргадаг. Нэг хүнд хэдэн ч төгрөгийн эмчилгээ хийгдэж болно. Ялангуяа сүүлийн үед хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Эдгээр хүнд тусгай эмчилгээ хийгддэг. Мөн уушги орлуулах аппаратад ордог. Энэ аппарат нь маш үнэтэй байдаг. Дээрээс нь хүн хүмүүстээ олон сар, тасралтгүй 24 цагийн эмчилгээ хийдэг гээд энэ бүхнээс үүдэж нэг хүнд зарцуулах дундаж зардал гардаг. Тийм учраас 8-9 сая төгрөгийг хөнгөн, хүнд гээд бүх хүнд зарцуулж байгаа зүйл биш. Тиймээс иргэд маань эмчилгээний зардал дундчилж гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ сүүлд эмчилгээ 4 орчим сая төгрөгөнд багтана гэсэн тооцооллыг гаргаад, эрүүл мэндийн салбар үүнийг мөрдөөд явж байгаа. Мэдээж хөнгөн хүмүүст хийдэг эмчилгээ тусдаа, хүндэвтэр, хүнд, маш хүнд хийгдэх эмчилгээ тус бүр өөр байдаг.
Нөгөө талаасаа эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээний зардалд зөвхөн эм, тариа ордоггүй юм. Түүнд ажиллаж байгаа эмч нарын өмсөж байгаа хувцас, өвчитнүүдийн хоол унд, тэнд үйлчилж байгаа багийн ажилчдын ажлын нөхцөл байдал, цалин мөнгө тооцогдож дундаж зардал гардаг учраас эмчилгээнд өгч байгаа зөвхөн эмээр эмчилгээний зардлыг төсөөлж болохгүй шүү.
-Халдвар бүртгэгдсэн аймгуудад тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан уу? Нийслэлээс тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байгаа юу?
-УОК-оос бүсчилсэн дөрвөн дэглэмийн улаан дэглэм рүүр арай ороогүй байна. Гэхдээ орон нутгуудад халдвар бүртгэгдсэн айгуудын онцгой комисс шийдвэрийг гаргаад явж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотоос очиж байгаа тээврийн хэрэгслүүд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч очих зохицуулалт үйлчилж байна. Зарим аймгууд хөдөлгөөнөө хаах зүйл рүү орж байх шиг байна. Одоогоор аймгуудын мэдээлэл нэгтгэгдэж ирээгүй байна.
-Өчигдөр 300 гаруй иргэнийг гэрээр эмчилж байгаа гэсэн. Эдгээр хүнд ямар эмчилгээг үзүүлж байгаа вэ?
Ж.Байгалмаа: 24-ний 09 цагийн байдлаар 306 иргэнийг гэрээр тусгаарлан хяналт, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр хүмүүст 24 цагийн шуурхай арга хэмжээний эмнэлзүйч эмч очиж, тухайн хүний биеийн байдлыг үнэлнэ. Тухайн хүн хөнгөн, шинж тэмдэг илрээгүй тохиолдлуудад гэрээр тусгаарлалт хийж байгаа. Түүнчлэн тухайн иргэн өөрөө гэрээрээ өөрийгөө тусгаарлах боломжтой гэсэн нөхцөлд гэрийн тусгаарлалтад үлдээж байгаа. Гэрийн тусгаарлалтын хяналтыг НЭМГ хариуцан, өрх болон дүүргийн эмнэлгээс гэрээр үлдсэн хүмүүсийн хяналтыг хийж байна.
-Халдвар аван гэртээ байгаа хүмүүст хэдэн төгрөгийн эмчилгээ, зардал төлөвлөсөн бэ. Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
Б.Ууганбаяр: Хөнгөн гэдэг ангилалд багтаж байгаа хүмүүст гэрээр эмчилгээ үйлчилгээг хийж байгаа. Улсаас тийм эм уу гэж аваачиж өгөхгүй. Харин эмчийн үзлэгийн үндсэн дээр тухайн хүн дархлаагаа дэмжих, халуун бууруулах ямар эм уух боломжтой вэ гэдгийг зөвлөж, эмч нар хяналтаа тавьж ажиллаж байгаа. Ямар нэг байдлаар улсаас зардал гаргаж, энэ хүмүүст мөнгө төгрөг төсөвлөөгүй.
-Халдвар аван гэртээ байгаа хүмүүсээс хэд хоногт шинжилгээ авч байгаа вэ? Эргэх холбоо, хяналтыг хэрхэн тавьж байна вэ?
Ж.Байгалмаа: Гэртээ халдвар авсан хүмүүсийн хамгийн анхны шинжилгээг ХӨСҮТ-өөс очиж авдаг. Ойрын хавьтлуудаас хамгийн эхний шинжилгээг авдаг. Өөрөө гэртээ нэгэнт батлагдаад ороод ирсэн учраас дахин давтан шинжилгээг авах шаардлагагүй. Түрүүн хэлсэнчлэн гэрийн тусгаарлалтын хяналтыг НЭМГ хариуцан хийж, шаардлагатай тохиолдолд холбогдох утас, бусад мэдээллээ үлдээдэг.
-Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд өөрсдийн мэдээллийг хэрхэн хянаж байгаа вэ. Үүнийгээ хаанаас үзэх боломжтой вэ. Халдвар аван гэртээ эмчлэгдэж байгаа иргэнийг өөрийг нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг оруулсан байна. Ийм алдаа зөрүү гарах магадлал бий юу?
-Халдвар аван гэртээ эмчлэгдэж байгааг нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна гэсэн байна. Тухайн хүн гэрээр үлдсэн тохиолдолд гэрээр үлдсэн хүмүүсийн бүртгэл хяналтыг бид ХӨСҮТ болон НЭМГ хамтран хийж багйаа. Нэгэнт тухайн хүн эмнэлэг рүү шилжсэн тохиолдолд эмнэлэгт очсон бүртгэл ордог. Тэгэхээр энэ иргэн гэртээ эмчлэгдэж байгааг нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна гэж мэдээлэл нь солигдох боломж байхгүй.
Сэтгэгдэл ( 4 )
Ene tsar tahliin ued iim erguu yum yariad baij boloh uu, tur uls, zasag zahirgaa yu bodoj hiij bna aa
Юу гэж ойлгох уу ард түмэн өөрсдөө гүйж очоод халдвар аваад байгаа юм уу. Энэ вирүстэй хүн энэ нь вирүсгүй гэж далдыг хардаг хүн шиг явах болж байна уу. Би өдөржингөө гадуур явж ажил хийдэг одоогийн байдлаар өдөрт ингэж их халдвар тархаад байгаа юм чинь ажилдаа ч явмааргүйл байна ш дээ. Нялах хүүхдүүддээ эрсдэл үүрч ирмээргүй л байна ш дээ. 72 цаг болоол шинжилгээ өгмөөр л байна.
Мөнгийг нь дарга нар цохиж байгаа
Мөнгийн дарга нар цохиж байгаа