ШУУД: Коронавируст халдварын 218 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2021 оны 03 сарын 24

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 24-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна. 

/2021.03.24, 11:00 цаг/


 

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 12605 шинжилгээ хийгдэж, 218 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5610 боллоо.

Харин сүүлийн 24 цагт 189 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 3947 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4650 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй.

Аймаг, орон нутагт өнгөрсөн 24 цагт 42 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчлөл 424 болж байна. Эдгээр нь Өвөрхангайд 27, Дархан-Уулд 10, Төв аймагт 5 байна.

Эмчилгээ, эмнэл зүйн хувьд нийт 1367 хүн эмчлэгдэж байгаагаас 1138 хүн хөнгөн, 207 хүн хүндэвтэрш, 18 хүнд, дөрвөн хүний биеийн байдал нэн хүнд байна.

Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутагт халдвар тарж байгаа энэ үед та бүхэн дэглэмээ сайн сахиад, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гэрээсээ ажлаа хийх, аль болох нийгмийн харилцаагаа багасгах бүх дэглэмийг сахихыг зөвлөе" гэлээ.

Өнөөдрийн байдлаар 11 аймагт коронавируст халдвар бүртгэгдсэн байна.

  • Сэлэнгэ-217
  • Дархан-Уул-62
  • Дорноговь-32
  • Төв-29
  • Орхон-25
  • Өвөрхангай-27
  • Хөвсгөл-16
  • Завхан-6
  • Архангай-4
  • Увс-2
  • Говьсүмбэр-4

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top