ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

Өнөөдөр 2021.03.26. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандлаа. 19 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Вьетнамд Залуусын өдөр, Украинд Үндэсний гвардын өдөр, Бангладешт Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Женнифер Грей, Эми Смарт, сагсан бөмбөгч Жон Стоктон, программист, “Google” хайлтын системийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж, Английн жүжигчин Кира Найтли, Японы уран гулгагч Сатоко Мияхара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат буюу Нэгдүгээр цахилгаан станц ашиглалтад оржээ.

1956 - БНМАУ, БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийжээ.

1958 - БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.

1963 - БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглажээ.

2006 - Хятад, Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцжээ.

2010 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан юм.

Энэ өдөр үс засуулбал Жаргал ирнэ.

Эл өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Гэр барих, гэм буруутныг шийтгэхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top