ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Өнөөдөр 2021.03.30. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 06 цаг 35 минутад мандлаа. 19 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй хур тунадастай. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Палестинд Газар нутгийн өдөр бол АНУ-д Үндэсний эмч нарын өдөр, Тринидад ба Тобагод Чөлөөлөгдсөн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Уоррен Битти, Донна Д’Эррико, Грэммийн шагналт дуучин Трэйси Чапмен, Канадын дуучин Селин Дион, Оросын хоккейч Сергей Мозякин, Испанийн хөл бөмбөгч Серхио Рамос зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1940 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.

1945 - Дэлхийн II дайн: Зөвлөлтийн арми Австрийн Венна, Польшийн Данзиг хотуудыг чөлөөлөв.

1949 - Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.

1982 - "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд “Колумбиа” хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж, Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газардав.

2017 - Дэлхийн анхны хувийн хөлөг “SpaceX” амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Энэ өдөр үс засуулбал Өнгө зүс доройтно.

Эл өдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, хишиг даллага дуудуулахад сайн. Харин эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top