ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Өнөөдөр 2021.03.31. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 06 цаг 33 минутад мандлаа. 19 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хүйсээ солиулсан иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр юм. Азербайжанд өнөөдөр Хоморголон устгалыг дурсах өдөр бол Мальтад Эрх чөлөөний, Тайландад Нангкао хааныг дурсах өдөр.

Өнөөдөр Германы Оскарын шагналт кино найруулагч Фолькер Шлёндорф, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Кристофер Уокен, Америкийн Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор, Ирландын зохиолч Иен Макдоналд, Словены Ерөнхий сайд асан Аленка Братушек, Оросын хоккейч Павел Буре, Шотландын жүжигчин Юэн Макгрегор, Америкийн жүжигчин Лайза Коши зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1988 оны энэ өдөр БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийжээ.

2014 оны энэ өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр дэлхийн цэргийн ажиллагааны түүхэнд анх удаа тийрэлтэт хөдөлгүүртэй онгоцыг Германы тал ашиглажээ.

1959 - Түвдийн бурханы шашны тэргүүн 14 дүгээр Далай лам Данзанжамц хил давж Энэтхэгээс улс төрийн орогнол хүсэв.

1966 - ЗХУ-ын хөөргөсөн “Луна 10” хөлөг сарны тойрог замд орсон дэлхийн анхны сансрын хөлөг болжээ.

1991 - Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж, 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал Эд малын гарлагатай.

Эл өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, хишиг дуудуулах, хот балгад, цэрэг цагдаагийн үйлд сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top