ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Өнөөдөр 2021.04.01. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандлаа. 19 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 4 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Мөн Олон улсын шувуудын өдөр юм. Японд энэ өдөр Хаврын бүжгийн өдөр бол Иранд Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр, Тайландад Төрийн албаны, ӨАБНУ-д Гэр бүлийн өдөр.

Өнөөдөр “Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн ялагч, дуучин Сюзан Бойл, Финландын 43 дахь Ерөнхий сайд Александер Стабб, Америкийн сагсан бөмбөгч Робин Лопез, Брүүк Лопез, Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн болон Европын аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен, Олимпын хошой, тив, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин зэрэг алдартан өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1939: Испанид Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгснийг удирдагч Франциско Франко зарлажээ. Ингэснээр Испанийн иргэний дайн эцэслэв.

1970: АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хоригложээ.

1976: Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Вэйн нар АНУ-ын Калифорниа мужийн Купертино хотод “Apple” компанийг байгуулжээ.

2001: Нидерландад ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан.

2004: Технологийн алдарт “Google” компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх “Gmail” программыг олон нийтэд танилцуулав.

Энэ өдөр үс засуулбал Сайн нөхөртэй нөхөрлөнө.

Эл өдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, гараг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top