ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Өнөөдөр 2021.04.02. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа. 19 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хүүхдийн номын өдөр. Мөн Аутизм өвчинтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. ОХУ, Беларусьт өнөөдөр Ард түмний нэгдлийн өдөр бол Тайландад Тай соёлыг хамгаалах өдөр юм.

Өнөөдөр Олимп, тивийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга, Канадын уран гулгагч Стефан Ламбиел, Голландын хөл бөмбөгч Ибрахим Афеллай, “Америкийн шүтээн” тэмцээний ялагч Лий ДиВайз, Парагвайн хөл бөмбөгч Пабло Агилар, Девисийн цомын гурван удаагийн аварга Испанийн теннисч Дэвид Феррер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1977 оны энэ өдөр БНМАУ, Бүгд найрамдах Бенин улстай дипломат харилцаа тогтоожээ.

2000 - Монгол-Хятадын хамгийн том хамтарсан хөрөнгө оруулалттай байгууламж болох Төмөртийн хүдрийн уурхайн суурь тавих ёслолыг Монгол Улсын Сүхбаатар аймагт хийв. Ёслолд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй нар оролцжээ.

2011 - БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю Хуняаог албан тушаалаас нь чөлөөлж, уг албанд Ван Сяолунг томилж байжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр одоогийн Иран улсын үндэс суурийг тавьсан Хорасаны өөртөө засах улс албан ёсоор байгуулагджээ.

1966 – Зөвлөлтийн “Луна-10” хиймэл дагуул сарыг тойрсон дэлхийн анхны сансрын хөлөг болов.

1989 – Палестины үндэсний зөвлөлийн төв хороо Ясир Арафатыг өөрийгөө зарлан тунхагласан Палестин улсын Ерөнхийлөгчөөр сонгожээ.

1996 - Борис Ельцин, Александр Лукашенко нар Орос, Беларусын нийгэмлэг байгуулах гэрээнд гарын үсэг зурав.

2014 – Австралийн дээд шүүхээс хүмүүс хүйсээ тодорхойгүй гэж бүртгүүлж болохыг албан ёсоор зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулбал Өлсөж ундаасна.

Эл өдөр хулгана, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, дарханы үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top