ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Өнөөдөр 2021.04.08. Билгийн тооллын 27. Монгол эх оронд маань нар 06 цаг 16 минутад мандлаа. 19 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Их Британийн дизайнер, панк стилийг үндэслэгч Вивьен Вествуд, “Yes” хамтлагийн гитарчин Стив Хау, найруулагч, “Дурласан Шекспир” киногоороо алдартай Жон Мэдден, дуучин, хөгжимчин, Жон Ленноны хүү Жулиан Леннон, Америкийн “Guns N’Roses” хамтлагийн гитарчин Иззи Стрэдлин, жүжигчин Робин Райт-Пенн, Патрисия Аркетт, Оросын хөл бөмбөгч, шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр БНЧСУ-БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Мөн хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулав.

1959 оны энэ өдөр Хятад-Монгол-ЗХУ-ын төмөр замын тээврийн төлөөлөгчдийн тав дахь удаагийн хамтарсан хурал болон Хятад-Монгол Улсын хилийн төмөр замын комиссын ээлжит хурал Эрхүү хотноо нээлтээ хийжээ. Энэ өдөр “Хятад-Монгол Улсын хилийн хамтын ажиллагааны комисс”-ын гэрээнд гарын үсэг зурсан байна.

1978 оны энэ өдөр БНХАУ-ын Засгийн газар “ЗХУ нь БНМАУ-аас өөрийн цэргээ гаргах тухай нот бичиг” гаргасныг БНМАУ-ын Засгийн газар шүүмжилжээ.

1989 оны энэ өдөр  “Хятад, Монголын Иргэний агаарын тээврийн хэлэлцээр”-т Бээжин хотноо гарын үсэг зурав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1964 оны энэ өдөр Сансрын “Жеминай 1” хөлгийг туршилтын журмаар нисгэжээ.

1975 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бейсболын “Кливленд Индианс” багийн дасгалжуулагчаар Френк Робинсон томилогдов. Ингэснээр тэрээр тус лигийн түүхэнд хамгийн анхны хар арьст дасгалжуулагч болсон билээ.

1993 оны энэ өдөр Бүгд найрамдах Македон улс НҮБ-д элсэв.

Энэ өдөр үс засуулбал Өлзийтэй сайн.

Тухайн өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top