ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Өнөөдөр 2021.04.09. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандлаа. 19 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Данид Германы эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Филиппинд Батааны тулааны, Косовод Үндсэн хуулийн, Гүржид Үндэсний нэгдлийн, Финландад Фин хэлний, Тунист Эх орончдын, АНУ-д Дайны хоригдлуудыг дурсах өдөр юм.

Өнөөдөр Францын жүжигчин Жан-Поль Бельмондо, Америкийн жүжигчин Деннис Куэйд, Марк Пеллегрино, Синтия Никсон, Женна Жеймсон, Кристен Стюарт, Оросын дуучин, жүжигчин Альбина Жанабаева, Японы уран гулгагч, тивийн аварга Каори Сакамото зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1860 оны энэ өдөр “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаагаа хүний яриаг бичжээ. Төхөөрөмжийг Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвил зохиосон байна.

1914 оны энэ өдөр Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа агаарын тулалдаан болжээ.

1937 оны энэ өдөр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болов. Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газарджээ.

1957 оны энэ өдөр Египет улсад Суэцийн сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцнуудыг зорчуулж эхэлжээ.

1967 оны энэ өдөр “Боинг 737” онгоц анхны нислэгээ үйлдсэн.

Энэ өдөр үс засуулбал Хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, нохой худалдаж авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top