ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Өнөөдөр 2021.04.11. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 06 цаг 11 минутад мандлаа. 19 цаг 36 минутад жаргана.

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.

Энэ өдөр Олимпийн аварга, хүрэл медальт, Зөвлөлтийн гүйлтийн тамирчин Людмила Кондратьева, Олимпийн аварга, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын Бела IV вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.

1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Их Британичууд Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.

2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

Энэ өдөр үс засуулбал Эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top