ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Өнөөдөр 2021.04.12. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 06 цаг 09 минутад мандлаа. 19 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 1 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Боливд Хүүхдийн өдөр.

Энэ өдөр “Алтан Бөмбөрцөг” кино наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Клэйр Дэйнс, телевизийн алдарт “Хаус” цувралын од, жүжигчин Женнифер Моррисон, Олимп болон Европын аварга, Оросын гүйлтийн тамирчин Юрий Борзаковский, Аргентины хөлбөмбөгч Николас Бурдиссо, Бразилын хөлбөмбөгч Луис Адриано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1914 оны энэ өдөр Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч, айлтгасныг Богд хаан зөвшөөрөн, бичиг цохжээ.

1938 оны энэ өдөр Өрөмч хотод Гоминданы ноёрхлыг ард түмэн түлхэн унагаж, хувьсгалт засаг тогтов.

1956 оны энэ өдөр “Хятад, Монголын 1956 оны соёлын хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө”-нд Бээжин хотод гарын үсэг зуржээ.

2004 оны энэ өдөр Замын-Үүд-Бээжингийн хооронд тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг албан ёсоор явуулж эхлэв. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд-Бээжингийн хоорондох олон улсын засмал замыг нээжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршиж, хөгжүүлж эхлэв.

1961 оны энэ өдөр ЗХУ-ын “Восток 1” сансрын хөлгөөр Юрий Гагарин сансарт ниссэн билээ. Юрий Гагарин сансарт ниссэн дэлхийн анхны хүн болон түүхэнд нэрээ үлдээсэн юм.

1981 оны энэ өдөр АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд “STS-1” хөөрчээ. Ийнхүү Шаттл хөтөлбөрийн үйл ажиллагаа эхлэв.

1992 оны энэ өдөр хүүхдийн паркийн үйлчилгээ эрхэлдэг Диснейлэнд компани “Евро Диснейлэнд” компани байгуулж, Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.

Энэ өдөр үс засуулбал Эрлэг лугаа учирна.

Тухайн өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сүм дуган сэргээх, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот, балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top