ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Өнөөдөр 2021.04.13. Билгийн тооллын 1.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Эквадорт Багш нарын өдөр бол Словакт Хилсээр шоронд хоригдогсдын, Чадад Үндэсний өдөр юм.

Өнөөдөр Америкийн хөгжмийн зохиолч Билл Конти, дуучин Эл Грин, жүжигчин Ханна Маркс, Германы хөл бөмбөгч, дасгалжуулагч Руди Фёллер, Оросын шатарчин, дэлхийн 13 удаагийн аварга Гарри Каспаров, Францын жүжигчин, дуучин Жанна Балибар, Оросын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Татьяна Навка, Испанийн хөл бөмбөгч Карлес Пуйоль зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1941 оны энэ өдөр Хүнсний үйлдвэрийн яам байгуулагджээ.

1972 оны энэ өдөр Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав.

1993 оны энэ өдөр Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Хятадын Засгийн газраас нэг сая юанийн яаралтай тусламж үзүүлсэн бол Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 10 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.

2006 оны энэ өдөр Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Тайванийн эрх баригчдын “Улсыг нэгтгэх хурал”, “Улсын нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1941: Зөвлөлт, Японы хооронд үл довтлох гэрээ байгуулжээ.

1967: “The Rolling Stones” хамтлаг “төмөр хөшигний цаана” анх удаагаа Варшавт тогложээ.

Энэ өдөр үс засуулбал Нас ахар болно.

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг

хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Энэ өдөр урьд амна саран дээр бас улаан нүдэн гариг дээр юу болж байсан юм бэ? Энэ талаар чалчихгүй юм уу?

0  |  0
Top