ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Өнөөдөр 2021.04.15. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 06 цаг 03 минутад мандлаа. 19 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй хур тунадастай. Өдөртөө 0 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Мөн Соёлын олон талт байдлыг дэмжих олон улсын өдөр юм. Хойд Солонгост өнөөдөр Нарны өдөр буюу Ким Ил Суны мэндэлсэн өдөр бол АНУ-д Жэйки Робинсоны өдөр тохиож байна.

Өнөөдөр Оросын нэрт дуучин Алла Пугачева, Английн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Эмма Томпсон, Америкийн дуучин Линда Перри, Данийн жүжигчин, дуучин Трине Дюрхолм, Пуэрто-Рикагийн дуучин, алдарт “Despacito”-г дуулдаг Луис Фонси, Их Британийн жүжигчин Люк Эванс, Канадын жүжигчин Сет Рожен, Эмма Ватсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1928 оны энэ өдөр Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монгол банкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулжээ.

1930 оны энэ өдөр Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлэв.

2000 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг Монгол Улсад айлчилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1912: Тухайн цаг үеийнхээ хамгийн том, хэзээ ч сөнөшгүй гэгдэж байсан Их Британийн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоц Хойд Атлантын тэнгист мөсөн уул мөргөжээ. Хөлөг 2 цаг 40 минутын дараа бүрэн живжээ. Аврах завь, хантааз хангалтгүй байснаас болж зорчиж явсан 2227 хүнээс ердөө 710 нь л аврагдаж чадсан юм.

1923: Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулинийг анх удаа ашиглаж эхэлжээ.

1989: Хятадын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан Ху Яобанг алагдсаны дараа Тианьанмень талбайн бослого Бээжин хотод эхэлжээ.

Энэ өдөр үс засуулбал Эд мал баялаг төгөлдөр болно.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур (202.179.25.250) 2021 оны 04 сарын 15

Овоо юм бичиж байснаа сүүлдээ мунхруулгад автаад явчихлаа хөөрхийг өрөвдчихлөө.

0  |  0
Top