ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Өнөөдөр 2021.04.16. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дуу хоолойны өдөр тохиож байна. Данид өнөөдөр Хатан хаан Маргретегийн мэндэлсэн өдөр бол Унгарт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах, АНУ-д Үндэсний эрүүл мэндийн даатгалын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Бобби Винтон, төгөлдөр хуурч Деннис Рассел Дэвис, сагсан бөмбөгч Карим Абдул-Жабар, Люксембургийн гүн Анри, Оросын жүжигчин, телевизийн хөтлөгч Иван Ургант зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959 оны энэ өдөр БНМАУ-ын бурхны шашны төлөөлөл Төвөдийн эсэргүүцлийн холбооны эрх мэдэлтнүүд импералист хүчинтэй хуйвалдаж, зэвсэгт бослого өдөөн төвөд лам хуварга, сүсэгтэн олны тайван амьдралыг бусниулсныг шүүмжилжээ.

2013 оны энэ өдөр Энэтхэгийн Дели хотноо хуралдсан Азийн чөлөөт бөхийн холбооны ээлжит их хурлаас МЧБХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Асашёорюү Д.Дагвадоржийг Азийн бөхийн холбооны санхүүчээр сонгожээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1972: АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас “Аполло 16” хөлөг хөөрчээ.

1990: Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаагаа өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ.

2001: Энэтхэг, Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.

2003: Грекийн парламент Европын холбоонд орохыг дэмжжээ.

Энэ өдөр үс засуулбал Бие эрхтний хүч сайжирна.

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top