ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Өнөөдөр 2021.04.19. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 55 минутад мандлаа, 19 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатар хотод 16 хэмийн дулаан, үүлшинэ. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэлд Тусгаар тогтнолын хөдөлгөөн эхэлсэн өдөр, Бразилд Зэвсэгт хүчний өдөр, АНУ-д Америк-Голландын найрамдлын өдөр, Польшт Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр тохиож байна. Энэ өдөр Холливудын жүжигчин, найруулагч Жэймс Франко, “Алтан Бөмбөрцөг” наадмын шагналт жүжигчин Кэйт Хадсон, Английн хөлбөмбөгч, хаалгач Жое Харт, Талбайн теннисний их дуулгын таван удаагийн аварга, Оросын талбайн теннисчин Мария Шарапова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1973 оны энэ өдөр БНМАУ-ын Гэр бүлийн шинэ хууль батлагджээ.

1975 оны энэ өдөр БНХАУ, БНМАУ-ын Засгийн газрын хооронд харилцан бараа нийлүүлэх протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2011 оны энэ өдөр “Гал үндэстэн холбоо”, “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийсэн билээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1975 оны энэ өдөр Оросын Капустины хойгоос Энэтхэгийн анхны хиймэл дагуул “Арьяабхатта” хөөрчээ.

1987 оны энэ өдөр алдарт “Симпсоныхон” хүүхэлдэйн цуврал анх удаа дэлгэцнээ гарчээ.

2011 оны энэ өдөр 1961 оноос хойш Куба улсыг удирдсан Фидель Кастро Кубын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн суудлаасаа өөрийн хүсэлтээр татгалзав.

Тухайн өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top