ОЛОН ӨНГӨ: Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ...

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

“Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ

Хаа холоос хүү минь ирэхээс эхэлнэ

Хайр дурлал, инээмсэглэлээс эхэлнэ

Хаврын бороо, цэцэгнээс эхэлнэ” хэмээх Д.Нямсүрэнгийн шүлгийн сайхан мөртүүд байдаг. Хэдийгээр цар тахалтай, хөл хориотой боловч хаврын тэр сайхан өдрүүд өнөөдөр ч гадаа байж л байгаа. Хорвоогийн сайн сайхан бүхнээр хүрээлүүлж амьдрахад эрх мэдэл, эд мөнгөний хэрэггүй бөгөөд нийтийг хамарсан өвчин зовлон, элдэв хориг цээр ч саад болж үл чадна. Гагцхүү бид өөртөө байгаа, эргэн тойрондоо буй зүйлсээ олж харахад гол учир нь бий. Алтан нар хэнээс илч гэрлээ харамладаг билээ дээ. Энд бас Японы Зэнгийн нэгэн богино үлгэр ч санаанд орж байна. Уулын оройд амьдардаг нэгэн ламынд хулгайч эзгүйчлэн очоод авах юу ч байгаагүйд гутраад бууж явахдаа ламтантай таарч л дээ. Үдшээр таарсан лам “Нэгэнт чи энэ хүртэл ирсэн юм чинь ядаж хувцсыг минь авна уу” гэхэд буруу харан байж тайлж аваад арилжээ. Түүнийг явсан хойно гэгээнтэн хожуул дээр суугаад тэнгэр ширтэнгээ “Болдог бол түүнд энэ сайхан сарыг өгөхсөн” гэсэн гэдэг.

Бас энд өнөөгийн сошиал орчны тухай ч дурдах нь зөв байх. Бид бүгдээрээ нэгэнт гар утасны хамааралтай болж байгаа хойно цахимаас юм үзэхдээ элдэв үнэн худал нь үл мэдэгдэх гүтгэлэг, бохир заваан юмыг сонирхохоос илүүтэй ядаж л хоолны бичлэг харж заншвал сэтгэлд амар шүү. Хиймэл оюун ухаан таны сонирхолд тааруулж л мэдээлэл илгээдэг юм шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 20

Гамшиг гэрийнх нь үүдийг тогшоод зогсож байхад нэг л их шүлэг,үлгэр ярьсан баагий. Яана даа хэзээ сэтгэдэг болно доо хөөрхий, чадахгүй байсаар өвчлөлд өртөж талийх байх даа.....

0  |  0
ТИЙМЭЭ(203.91.115.43) 2021 оны 04 сарын 20

ТИЙМЭЭ ХЭДИЙ МУУХАЙ ЦАР ТАХАЛ ГАРЧ БУХИМДАЛТАЙ БАЙГАА Ч ГАДАА САЙХАН ХАВАР БОЛЖ АЛТАН НАР ЭЭДГЭЭРЭЭ ЭЭЖ БАЙГАА БОЛОАХООР СЭТГЭЛД НЭГ Л САЙХАН ДЭЛХИЙ ЁРТӨНЦ АМАР АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

0  |  0
Top