Боловсруулах үйлдвэрлэлийн бодит жишээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Хэд хоногийн өмнө нэг гэгээлэг мэдээ олж үзэв. “Яс бол алтнаас үнэтэй эд” хэмээн ярих нэгэн эмэгтэй уул шиг овоолсон их малын ясны өмнө зогсоод фэйсбүүкт шууд бичлэг хийж байх.

Тэрбээр “Өдөрт 100 тоннын хаягдал яс боловсруулах хүчин чадалтай Итали технологийн үйлдвэр байгуулан ажиллаж байна. Монголчууд бид жилдээ хэчнээн мянган малыг хүнсэндээ хэрэглэж, ясыг нь хаядаг билээ. Тэр их хаягдал ясыг урьд нь шууд хаяж газрын хөрсөнд бохирдол л үүсгэдэг байсан. Харин одоо бид хаягдал ясыг боловсруулж, төрөл бүрийн бордоо, шувууны тэжээл, цаашлаад маш сайн чанарын тос гарган авах боломжтой болсон. Дотоодын зах зээлээ хангаад гадаад руу экспорт хийхэд ч болохгүй зүйлгүй.  Ямартаа ч бид эх дэлхийнхээ хөрсний бохирдлыг багасгах, байгальд ээлтэй бас ашигтай бизнесийг Монголдоо анхдагч болгон эхлүүлээд байна” гэх нь тэр.

Үйлдвэрлэж, бүтээн босгож байгаа хүний үг бүр өгөөжтэй. Дагаж, дэмжиж байгаа хүмүүс ч  мянга, мянгаараа нэмэгдэж байгаа нь лайв бичлэгээс илт. Яг ийм л үйлдвэрлэл, яг тийм л үзэл санаа Монголын эдийн засгийн ирээдүйн зам мөр нь болох учиртай билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.183.60) 2021 оны 04 сарын 24

Маш их баярлалаа, улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе, ажлын амжилт

1  |  0
зочин(103.212.116.76) 2021 оны 04 сарын 24

үндэсний үйлдвэрээ дэмжиж ясаа үнэгүй өгье

1  |  0
Top