ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Өнөөдөр 2021.04.22.  Энэ жилийн 112 дэх өдөр ба он дуустал 253 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 50 минутад мандаж, 19 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод 12 хэмийн дулаан, цэлмэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эх дэлхийн өдөр тохиож байгаа бол Серби Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр, Исланд Зуны эхний өдөр, Бразил Нээлтийн өдөр, Гүрж Хилийн нисэх хүчний баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы гүн ухаантан Иммануил Кант, Оросын хувьсгалч Владимир Ленин, атомын бөмбөгийн “эцэг”, физикч Роберт Оппенгеймер, Оскарын гурван удаагийн шагналт, Алтан бөмбөрцгийн долоо удаагийн эзэн Жек Николсон,  Дэлхийн аварга, Бразилын хөлбөмбөгч Кака буюу Рикарду Изексон дус Сантус Лейти, жүжигчин Эмбер Херд нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

-1737 оны энэ өдөр Квебек хотод Канадын анхны ган хайлуулах зуух ажиллаж эхэлжээ.

-1864 онд АНУ-ын Конгресс “In God We Trust/Бид бурханд итгэдэг” бичгийг Америкийн мөнгөн тэмдэг дээр бичих хууль баталжээ.

-1889 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Бенжамин Харрисон цагаан арьст иргэдэд Оклахомад суурших зөвшөөрөл олгов.

-1952 онд Невадад хийсэн атомын бөмбөгийн туршилтыг Америкийн 35 сая иргэн шууд үзжээ.

-1964 онд Танганика, Занзибар хоёр улс нэгдэн Танзани улсыг байгуулсан тухай зарлав.

-1969 оны энэ өдөр хүнд нүд шилжүүлэх суулгах анхны мэс ажилбар болж байжээ.

-2004 онд БНАСАУ-д хоёр галт тэрэг мөргөлдөж, 150 гаруй хүн амиа алдав.

-2016 оны энэ өдөр дэлхийн дулааралтай тэмцэхэд чиглэсэн Парисын гэрээ байгуулагдав.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top