ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Өнөөдөр 2021.04.23.  Энэ жилийн 113 дахь өдөр ба он дуустал 252 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 48 минутад мандаж, 19 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод  11 хэмийн дулаан, хур тунадастай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн  лабораторийн өдөр, Ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдөр, НҮБ-ын англи, испани хэлний өдөр тохиож байгаа бол Их Британи Шекспирийн өдөр, Украин Сэтгэл судлаачдын баяр, Канад Номын баяр, Финланд Сарнай болон ном солилцох өдөр, БНХАУ Тэнгисийн цэргийн  хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр квант физикийг үндэслэгч, Германы физикч Макс Планк, Олимпын дөрвөн удаагийн тэшүүрийн аварга Свен Крамер, АНУ-ын загвар өмсөгч Жижи Хадид, Өмнөд Солонгосын охидын “Twice” хамтлагийн гишүүн, рэппер Сон Че Ён, Их Британийн ханхүү Уильямын ууган хүү, Кэмбрижийн хунтайж Луи нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

-1925 оны энэ өдөр “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчилжээ.

-1964 оны дөрөвдүгээр сарын 23-28-нд БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

-1991 онд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчилжээ. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

-1597 оны энэ өдөр Шекспирийн “Уинзорын хөгжилтэй авхай нар” жүжгийн нээлт болжээ. Нээлтэд Ангийн хатан хаан I Элизабет залран ирж байжээ.

-1635 онд Нэгдсэн Улсын анхны нийтийн сургууль Бостон хотод байгуулагдав.

-1928 онд Канадын Дээд шүүх эмэгтэйчүүд хувь хүн биш гэсэн тогтоол гаргаж байв.

-1956 оны энэ өдөр Элвис Пресли анхны концертоо Лас Вегаст тавьж байжээ.

-1974 онд Индонезийн Бали аралд “Pan American” компанийн “Боинг 707” онгоц осолдож, 107 зорчигч амиа алдав.

-1985 онд Хятад улсад анхны “МакДоналдс” ресторан Бээжин хотод үүдээ нээжээ.

-2005 оны энэ өдөр YouTube дээр “Me at the zoo/Би амьтны хүрээлэнд” гарчигтай анхных нь дүрс бичлэгийг “YouTube” сувгийг үндэслэгчдийн нэг  Жавед Карим байршуулж байв.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top