ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Өнөөдөр 2021.04.26.  Энэ жилийн 116 дахь өдөр ба он дуустал 249 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 43 минутад мандаж, 19 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатар хотод  1 хэмийн дулаан, цас орно. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чернобылийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийг дурсах олон улсын өдөр, Нисгэгчдийн дэлхийн өдөр, Оюуны өмчийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байгаа бол Тайвань Анагаах ухааны бурхны өдөр, Армен Хилчдийн баяр, Малайз Теренггану султаны төрсөн өдөр, Танзани Улс нэгдсэний баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Ромын эзэн хаан Маркус Аврелиус, Адольф Гитрлерийн хувийн нарийн бичгийн дарга Рудольф Гесс, газар хөдлөлтийн хүчийг үнэлэх шаталбарыг боловсруулсан физикч Чарлз Рихтер, “Гозилла” цувралын зохиогч, Японы найруулагч Томоюки Танака, Хятадын алдарт жүжигчин Жет Ли, АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланиа Трамп, жүжигчин Ченнинг Татум нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

-1607 оны энэ өдөр Америкийн Хенри хошуунд анхны англичууд сууршихаар хөл тавьжээ.

-1783 онд 13 настай Людвиг ван Бетховен Бонн дахь Хааны ордны дэргэдэх  найрал хөгжмийн хөгжимчнөөр томилогдож байжээ.

-1803 оны энэ өдөр Л’Эгль хотод солирын олон мянган хэлтэрхий унасан явдал нь Европын эрдэмтдийг солир оршдогт итгүүлсэн байна.

-1921 онд Лондон хотын гудамжинд мотоциклтой анхны цагдаагийн эргүүл гарчээ.

-1942 онд Хятадын Бэньсийн уурхайд осол гарч, 1547 хүн амиа алдаж байв.

-1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станц дээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн томд тооцогддог техногенийн осол гарчээ.

-1994 онд Японы Нагоя нисэх онгоцны буудалд Хятадын “ China Airlines Flight 140 ” нислэг осолдсоны улмаас 271 зорчигчоос 264 нь амиа алджээ.

-1999 онд “Чернобыль” нэртэй компьютерын вирус дэлхий даяар нийт хагас сая компьютерийг вирустүүлэв.

-2019 оны энэ өдөр “Мarvel” студийн “Avengers: Endgame” кино дэлгэцнээ гарч, “Вox Оffice”-т дээд амжилт тогтоосон “Аватарыг” ардаа орхин, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон кино болов.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвидна.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top