ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Өнөөдөр 2021.04.27. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 05 цаг 41 минутад мандлаа, 19 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -7 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иранд Аюулгүй тээврийн өдөр бол ОХУ-д Парламентын, Словенид Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсах, Якутад Бүгд найрамдах улсын, Молдавд Төрийн далбааны, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад Эрх чөлөөний, Сьерра-Леоне, Тогод Тусгаар тогтнолын өдөр юм.

Энэ өдөр Францын жүжигчин Анук Эме, Англи, Америкийн дуучин, жүжигчин Шина Истон, Оросын дуучин, хөгжмийн зохиолч Стас Михайлов, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Салли Хокинс, Нидерландын хаан Виллем-Александер, Испанийн хөл бөмбөгч Исаак Куека зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1965: БНМАУ, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоов.

2013 оны дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотод болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүдийг Финландын Лапландаас гаргажээ.

1960: Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтнов.

1961: Африкийн Сьерра-Леоне улс Их Британиас тусгаар тогтножээ.

1967: Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв.

1981: Компьютерийн маус үйлдвэрээс гарчээ.

1992: Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтнов.

Энэ өдөр үс засуулбал Өлзийтэй сайн.

Үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top