ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Өнөөдөр 2021.04.28. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа, 20 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -6 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Афганистанд энэ өдөр Афганы ард түмний ялалтын өдөр бол Барбадост Үндэсний баатруудын, Японд Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Альба, Мэри Макдоннел, Нэнси Ли Гран, Брижит Мойнахан, Францын сансрын нисэгч Леопольд Эйартц, Шведийн хоккейч Никлас Лидстрём, Аргентины хөл бөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне, Испанийн жүжигчин, Оскарын шагналт Пенелопа Круз зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1944: БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаагаа олгож байв Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.

1964: БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Италийн удирдагч асан Бенито Муссолини, түүний эхнэр Клара Петаччи нарыг цаазаар авчээ.

1952: Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдаж, Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дуусжээ.

1969: Францын Ерөнхийлөгч Шарль де Голь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзав.

1978: Афганистанд төрийн эргэлт гарчээ.

Энэ өдөр үс засуулбал Өвчин ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top