М.Билгүүн: Нүдний өвчлөл хурдан хүндрэх эрсдэлтэй учир цаг алдалгүй үзүүлэх нь чухал

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28

Нүдний эмгэг болон нүдээ арчлан хамгаалах талаар ойлголт муутайгаас хүүхдүүдийн хараа багаасаа муудах, залуучууд нүдний өвчлөл, цус харвалтад өртөх тохиолдол их байна. Үүнээс хэрхэн сэргийлэх талаар “Сон медикал Центр-Улаанбаатар” эмнэлгийн Нүдний эмч М.Билгүүнтэй ярилцлаа.

-Монголчуудын дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ. Танай эмнэлэг нүдний эрүүл мэндийн ямар эмчилгээ, үйлчилгээ явуулж байна?

-Залуус гэлтгүй бүх насныхан хөл хорионы улмаас гэртээ байгаагаас шалтгаалан нүдэнд өвдөг гарах, мөн дархлаа унаснаас болж нүд хуурайших зэрэг эмгэгээр өвчилж их ирж байгаа. Мөн хараа муудах болон нүдний хуурайшилтаас болж нүд бүрэлзэж, байнга дэлгэц, утас ширтэж байгаагаас болж нүдний өвдөг, тосны булчирхайн үрэвсэл, бөглөрөл гэсэн зовуурьтайгаар их ирдэг. Манай эмнэлэг хараазүй болон шил тааруулах амбулаторын бүх үйлчилгээг үзүүлж байгаа. Дээрээс нь нүдний эмгэгүүдийг оношлох иж бүрэн үзлэг хийж, салстын жижиг мэс ажилбаруудыг хийж байна.

-Нас ахих тусам хараа муудах нь байдаг л зүйл үү, эсвэл бид энэ тал дээр арга хэмжээ авах хэрэгтэй юу?

-Үүнийг янз бүрээр ярьж, тайлбарладаг. Хараа муудах нь нүдний болортой холбоотой. 40 нас гараад ирэхээр болрын хатуурал болж, ойрын хараа муудах, болрын бүдэгшлээс болж холын хараанд ч асуудал үүсдэг. Үүнийг болрын мэс заслаар шийдэж болно. 50 наснаас дээшээ болохоор тухайн хүний биеийн ерөнхий байдал, архаг хууч өвчинөөс шалтгаалаад харуу муудах тохиолдол бий. Хараанд тань өөрчлөлт орсон л бол нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авах ёстой. Нүд гэдэг эрхтэн бол маш эмзэг, нүдэнд явагддаг өвчлөл, үрэвслийн үйл явц маш хурдан явцтайгаар хүндрэх эрсдэлтэй. Үүнийхээ хажуугаар мөн маш хурдан эдгэрэх боломжтой байдаг учир цаг алдалгүй үзүүлэх нь чухал.

-Технологийн дэвшил их байх тусмаа хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь нэмэгдэж байна. Тухайлбал, компьютер, гар утас ширтэх зэрэгт 10 настай хүүхдэд ч хамгаалалтын нүдний шил зүүлгэх ёстой юу?

-Үүн дээр маргаантай асуудал их бий. Хуучин бол дөрвөлжин зурагт, компьютер зэргийг хэрэглэдэг байхад диод гэх хортой элемент их ялгардаг байсан. Одоо бол бидний хэрэглэж байгаа хавтгай дэлгэцээс диод ялгарахаа больсон. Гэсэн хэдий ч цэнхэр туяа ялгарч байдаг. Энэ нь нүдэнд хортой нөлөө үзүүлдэг гэж үздэг. Гэхдээ зарим эрдэмтэд насан туршдаа цэнхэр туяа харсан ч эмгэг үзүүлэхгүй гэж судалгаандаа дурдсан байдаг. Энэ тал дээр маргаан их бий. Ойрын хараа шаардсан зүйл хийх үед нүдэнд ачаалал их өгч, нүд ядарч, толгой өвддөг. Иймээс ойрын хараандаа ачаалал их авч байгаа бол нүдээ ойр ойрхон амрааж, холын юм харж байх хэрэгтэй. Хүний нүд холын юм руу харах үедээ амардаг эрхтэн.

-Дэлгэцийн хамгаалалттай шил ер нь үр дүнтэй юу?

-Үүн дээр бас маргаантай байдаг. Ер нь 8-аас дээш цаг дэлгэц ширдэг хүмүүсийг ийм шил зүү гэж зөвлөдөг. Мөн дэлгэц дээрээ хамгаалалтын наалт нааж болно. Эдгээр нь тухайн хүний сонголт болсон. 

-Нүдний өвчлөл нас, хүйсийн хувьд ямар байдаг вэ?

-Бага насны хүүхдүүдэд хялрын өөрчлөлт, харааны өөрчлөлт элбэг тохиолддог бол насанд хүрэгчдэд болрын өвчлөл, мөн уур амьсгал, амьдралын хэв маягаас шалтгаалсан нүдэнд цагаа унах, торлогийн өөрчлөлт гарах, нүдэн дотор цус хурах зэрэг эмгэг их байна.

-Харааны асуудалтай хүмүүс хараагаа тэглүүлэх талаар их ярьдаг. Хараа тэглэх гэдэг нь яг яана гэсэн үг вэ, энэ талаар тайлбарлавал?

-Хараа тэглэх мэс засал нь лазераар хийгддэг мэс засал. Нүдний хамгийн наад талын тунгалаг бүрхүүл дээр хийгдэнэ. Хараа тэглэх мэс заслыг заавал хийх ёстой гэдэг үүднээс биш хүний өөрийнх нь сонголтоор хийдэг. Хасах болон цилиндр шил, нэмэх шил зүүх шаардлагатай хүмүүст шил зүүх шаардлагагүй болгох хэмжээнд нүдний эвэрлэг дээр нь янзлах мэс засал. Ийм мэс засал хийгдсэн тохиолдолд араас нь маш сайн гам барих шаардлагатай. Мэс заслын дараа дахиад хараа муудах уу гэж хүмүүс их асуудаг. Энэ нь тухайн хүний гам хэр барих эсэхээс мөн зүүдэг байсан шил нь өндөр байсан эсэхээс шалтгаална. Гэхдээ муудлаа гэхэд өмнөх байсан хэмжээндээ очтолоо муудахгүй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(197.210.77.98) 2021 оны 08 сарын 15

(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно.\n Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com)\nАмь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.

0  |  0

Max Bent(197.210.28.177) 2021 оны 04 сарын 30

Сайн уу хатагтай нар аа, танд санхүүгийн тусламж хэрэгтэй байна уу? Би Макс Бент. Би зээлдүүлэгч, санхүүгийн зөвлөх мэргэжилтэй.\n\nӨр төлбөрөө арилгахын тулд танд яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл бизнесээ сайжруулахын тулд үл хөдлөх хөрөнгийн зээл хэрэгтэй юу? Банкууд болон бусад санхүүгийн агентлагууд таныг гологдсон уу? Танд зээлийн нэгтгэл эсвэл моргежийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүхий л асуудлаа өнгөрсөнд үлдээхийн тулд бид энд байгаа тул цаашид хайх хэрэггүй. Бидэнтэй имэйлээр холбоо бариарай:\n\noceanfmortgages@gmail.com\noceanfmortgages@gmail.com\n\nЭнэ бол далайн санхүүжилтийн моргежийн з

0  |  0
Top