ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Өнөөдөр 2021.04.29. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 05 цаг 38 минутад мандлаа, 20 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -5 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. Мөн Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр юм.

Энэ өдөр Австрали-Америкийн найруулагч Филлип Нойс, Ирландын жүжигчин Дэниел Майкл Блейк Дэй-Льюис, Америкийн жүжигчин Ума Турман, Мишель Пфайффер, Канадын зохиолч Роберт Жеймс Сойер, Америкийн теннисчин, олимпын аварга Андре Агасси, Францын жүжигчин Давид Белль, Канадын хоккейч Жонатан Тэйвс, Австралийн жүжигчин Кэтрин Лэнгфорд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1912: Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга, засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөж, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд сууж, Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945: Холбоотнууд Дахау хорих лагерийг чөлөөлжээ.

1965: Пакистан улс долоо дахь удаагаа сансрын хөлөг амжилттай хөөргөв.

1978: Данид цаазын ялыг цуцалжээ.

1982: Хятадын хүн ам тэрбумд хүрчээ.

2011: Их Британийн ханхүү Уиллиам болон Кэйт Миддлтон нарын хурим Вестминстерт болсон.

Энэ өдөр үс засуулбал эд, малын гарлагатай.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top