"Татвар, нийгмийн даатгалын өртэй компаниудыг ЧӨЛӨӨЛЬЕ"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдээд байгаа билээ.

Тэрбээр өчигдөр /2021.04.27/ бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээний үеэр "МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Тэгвэл энэ байр сууриа бататган, "Нийгмийн даатгалын санд 190 тэр бум төгрөгийн өр үүссэн. Нийт 50 мянга орчим ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй байна. Энэ 55 хувь дахь өртэй компаниуд Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдах боломжгүй байна. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч, дахин шинэ гараанаас эхэлж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэж цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.88.31) 2025 оны 03 сарын 13

Татварын өрийг тэглэнэ гэдэг байж болохгүй зүйл. Харин НДШ-г бол авч үзэж болох асуудал. Татварын өрийг тэглэх бус төлөх хугацааг хойшлуулах арга байж болох юм. Тэгэхгүй бол нэг хэсэг нь татвараа төлдөг, нөгөө хэсэг нь адилхан ашиг олж байгаа мөртлөө татвар төлдөггүй шударга бус асуудал үүснэ

2  |  0
МАН ????(202.126.89.54) 2025 оны 03 сарын 13

Бүх төрлийн татварын өрийг тэглэе. МАН-ын 100 жилийн ой болж байна шүү дээ .

1  |  0
М(202.21.107.85) 2025 оны 03 сарын 13

Битгий давар!

1  |  0
Бат(202.9.46.211) 2025 оны 03 сарын 13

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

1  |  0
(64.119.24.83) 2025 оны 03 сарын 13

urguinuud ni tegeed yaahiin,chi teneg yum uu?

1  |  0
Close menu