ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Өнөөдөр 2021.05.01. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандлаа, 20 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Улс орнуудад энэхүү өдрийг Майн нэгэн, Хөдөлмөрийн баяр, Хаврын баяр ч гэдэг. Мөн Казахстанд Ард түмний нэгдлийн өдөр, Хавайн арлуудад Хавай бүжгийн баярын өдөр юм.

Энэ өдөр Хятад, Америкийн кино найруулагч Жон Ву, Зөвлөлт болон Беларусын ардын жүжигчин Александр Ефремов, Америкийн гитарчин, хөгжмийн зохиолч бага Рэй Паркер, Германы алдарт хөл бөмбөгчин Оливер Бирхофф, “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны од, Их Британийн жүжигчин Жэйми Дорнан зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1931: Дотоод явдлын яамыг татан буулгажээ. Тус яамны үүргийг ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлсэн байна.

1993: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшив.

1997: Монгол Улсын Засгийн газар импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

2010: Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрч, харилцан гарын үсэг зурсан байна.

2015: “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд болжээ. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1978: Их Британид анх удаагаа Тавдугаар сарын 1-нийг улсын баяр гэж тэмдэглэжээ.

Мөн оны энэ өдөр Японы иргэн Наоми Уэмура дэлхийд анх удаагаа нохой чаргаар Хойд туйлд хүрчээ.

1979: Элтон Жон дэлхийн хэмжээний эстрадын оддоос анх удаагаа Израильд тоглолтоо хийжээ.Энэ өдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Өнөөдөр үс засуулвал өлсөж ундаасна.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top