ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Өнөөдөр 2021.05.02. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 05 цаг 33 минутад мандлаа, 20 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 15 хэм, шөнөдөө 5 хэм.

Өнөөдөр Иранд Багш нарын өдөр, Польшт Төрийн далбааны өдөр, Индонезид Үндэсний боловсролын өдөр.

Энэ өдөр Японы зохиолч Ясүси Акимото, Америкийн жүжигчин, дуучин Элизабет Берриж, жүжигчин Дуэйн Жонсон, Английн хөл бөмбөгч Дэвид Бекхэм, Британийн дуучин Лили Аллен, Их Британийн ханхүү Уильямын охин, Кембрижийн гүнж Шарлотта зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдал:

1998 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин, Америкийн бүжигчин Айседора Дункан нар хуримлажээ.

1997 оны энэ өдөр Тони Блэр Их Британийн Ерөнхий сайд болов.

2000 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Армийн хэрэгцээнд байршил тогтоох “GPS” төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрсөн байна.

2011 оны энэ өдөр АНУ-ын тусгай алба дэлхийн № 1 террорист Осама бин Ладеныг устгажээ.

2012 оны энэ өдөр алдарт зураач Эдвард Мюнкийн “Хашхираан” уран зургийг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 120 сая ам.доллароор зарав.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top