ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 03

Өнөөдөр 2021.05.03. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 05 цаг 31 минутад мандлаа, 20 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Польшт Үндсэн хуулийн өдөр, Сьерра-Леонед Тусгаар тогтнолын өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний өдөр, Японд Үндсэн хуулийн өдөр юм.

Энэ өдөр Английн дуучин Мэри Хопкин, Италийн жүжигчин Массимо Ранери, Оросын жүжигчин Наталья Андрейченко, Данила Козловский, Английн жүжигчин Ребекка Мария Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр БНМАУ-ын V Бага хурал хуралджээ.

1993 оны энэ өдөр Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Жорж Паркер алдарт “Parker” үзгээ анх патентжуулжээ.

1921 оны энэ өдөр Ирландыг Өмнөд болон Умард гэж хуваасан байна.

1966 оны энэ өдөр Лондоны “Таймс” сонин шинэ форматаар, нэгдүгээр нүүрэндээ мэдээтэйгээр гарч эхэлжээ.

1973 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хотын 108 давхар “Sears Tower” дэлхийн хамгийн өндөр барилга болов.

1997 оны энэ өдөр Майкл Жексон Британийн хит парадыг “Blood on the Dancefloor” дуугаараа тэргүүлжээ.

Энэ өдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top