ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Өнөөдөр 2021.05.04.  Энэ жилийн 124 дахь өдөр ба он дуустал 241 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 29 минутад мандаж, 20 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатар хотод 8 хэмийн дулаан, цэлмэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын гал сөнөөгчдийн баяр, Дэлхийн өгөх өдөр, Астмтай тэмцэх дэлийн өдөр тохиож байгаа бол Замби улс Хөдөлмөрийн баяр, БНХАУ Залуучуудын өдөр, Латви Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр, Нидерланд Дурсгалыг хүндэтгэх өдөр, Тонга Угсаа залгамжлах хунтайжийн төрсөн өдөр, Япон Ногоон байгууламжийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр  Египетийн Ерөнхийлөгч агсан Хосни Мубарак, Их Британийн бүжигчин “Оскарын” шагналт жүжигчин, Одри Хэпберн, Испанийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Сеск Фабрегас, Филиппиний жүжигчин, загвар өмсөгч Андреа Торрес, Японы сүмоч Аби Масатора нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:                 

-1715 оны энэ өдөр Парис хотод анхны эвхдэг шүхрийг бүтээжээ.

-1896 онд Лондон хотноо “Daily Mail” сонины анхны дугаар гарав.

-1904 онд Хенри Ройс, Чарлз Роллс нар “Роллс-Ройс” нэртэй автомашины үйлдвэрлэлийг эхлүүлж байжээ.

-1924 оны энэ өдөр Парис хотод VIII Олимпын их наадам нээлтээ хийв.

-1927 онд АНУ-д Кино урлагийн академи байгуулагдав. Тун удалгүй тус академи “Оскар” шагналыг бий болгоно.

-1979 оны энэ өдөр Маргарет Тетчер Их Британийн Ерөнхий сайд болсон анхны эмэгтэй болж байв.

-1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцыг тойрсон нүүлгэн шилжүүлэх бүсийг 30 км хүртэл нэмэгдүүлжээ.

-2000 оны энэ өдөр “I love you” нэртэй вирус гарчээ.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top