ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Өнөөдөр 2021.05.06.  Энэ жилийн 126 дахь өдөр ба он дуустал 239 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 26 минутад мандаж, 20 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатар хотод 3 хэмийн дулаан, цэлмэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хоолны дэглэмийн эсэргүүцэх олон улсын өдөр, Дэлхийн нууц үгний өдөр тохиож байгаа бол Дани улс Кофены баяр, АНУ Сувилагч нарын өдөр, Кипр Цэцгийн баяр, Украин Явган цэргийн өдөр, Ямайк Багш нарын өдөр, Болгар Армийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын хувьсгалч Максимилиан Робеспьер, Хойд туйлд нохой чаргаар анх удаа хүрсэн АНУ-ын адмирал Роберт Эдвин Пири, Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фрейд, Холливудын жүжигчин Жорж Клуни, ханхүү Чарлз, Меган Марклын хүү Арчи нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:     

-1833 оны энэ өдөр АНУ-д анхны ган анжсыг үйлдвэрлэжээ.

-1840 онд анхны шуудангийн маркийг албан ёсоор эргэлтэд оруулав.

-1872 онд Англид хөлбөмбөгийн цомыг бий болгов.

-1889 оны энэ өдөр Парис хотноо болон Дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр Эйфелийн цамхгийг олон нийтэд зориулан албан ёсоор нээжээ.

-1940 онд Норвегийн алтны нөөц Англид буужээ. Алтны нөөцтэй хамт Норвегийн хааны гэр бүл, засгийн газрын гишүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

-1953 онд мэс засалч Жон Гиббон зүрхний нээлттэй мэс засал хийх үеэр анх удаа хиймэл зүрх, уушгийг ашиглав.

-1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар албан ёсоор зарлаж байжээ.

-1998 онд Стив Жобс анхны “iMac” компьютерыг танилцуулав.

-2001 оны энэ өдөр Ромын Пап II Жон Пол Сирид айлчлах үер лалын сүмд орсон анхны Пап болж байв.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top