ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Өнөөдөр 2021.05.07.  Энэ жилийн 127 дахь өдөр ба он дуустал 238 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 25 минутад мандаж, 20 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод  10 хэмийн дулаан, цэлмэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдийн дэлхийн өдөр тохиож байгаа бол Франц улс Тоть шувууг хамгаалах өдөр, Беларусь Радио, телевиз, харилцаа холбооны ажилтнуудын баяр, Казахстан Эх орноо хамгаалагчдын өдөр, Португал “Далайн хүн”-ий өдөр, АНУ Аялал жуулчлалын өдөр, Канад Хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр хөгжмийн зохиолч Петр Чайковский, “Полароид” гэрэл зургийн камерыг зохион бүтээсэн Эдвин Лэнд, Аргентины жүжигчин Эвита Перон, Өмнөд Солонгосын тамирчин, Олимпын аварга Ким Нам Сүн, Америкийн зохиолч Жин Вулф нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:   

-1253 оны энэ өдөр Монголын эзэнт гүрнийг зорьсон де Рубрук лам тэргүүтэй Францын элч Константинополиос мордов.

-1887 онд Америкийн иргэн Томас Стивенс дугуйгаар дэлхийг тойрох аяллаа өндөрлөв. Тэрээр энэ аялалд гурав гаруй жилийг зарцуулахдаа 13500 миль буюу 21700 гаруй км замыг туулжээ.

-1927 онд Латин Америкийн хамгийн том иргэний агаарын тээврийн компани болох Бразилын “VARIG” компани үүсгэн байгуулагдав.

-1940 оны энэ өдөр Москвагийн Улсын их сургуулийг Михаил Ломоносын нэрэмжит болгов.

-1945 онд Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав.

-1997 онд “Intel” компани “Pentium II” бичил процессорыг албан ёсоор танилцуулж байжээ.

-2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины анхны тангараг өргөх ёслол болж байв.

-2002 онд “China Northern Airlines” компанийн онгоц Шар тэнгис сүйрч, 112 хүн амиа алдав.

-2004 оны энэ өдөр исламын босогчид Америкийн бизнесмен Ник Бергийн толгойг авав. Энэ аймшигт үйлдлийн дүрс бичлэгийг интернетээр цацав.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирнэ.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top