ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Өнөөдөр 2021.05.10.  Энэ жилийн 130 дахь өдөр ба он дуустал 235 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 05 цаг 20 минутад мандаж, 20 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод  10 хэмийн дулаан, цэлмэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөн хийх өдөр, Дэлхийн Арьсны хорт хавдартай тэмцэх өдөр тохиож байгаа бол Мальдив Хүүхдийн баяр, Азербайжан Цэцгийн баяр, Германы Номын өдөр, Таиланд Газар хаглах өдөр, Франц Боолчлолыг халсан өдөр, Микронез Үндсэн хуулийн өдөр, Румын Үндэсний тусгаар тогтнолыг өдрийг  тэмдэглэж байна.

Энэ өдөр цай үйлдвэрлэгч “Lipton” компанийг үүсгэн байгуулагч  сэр Томас Липтон, Хятадын уран зураач Жан Дацянь, дуучин Жон Ленноны амийг хөнөөсөн Марк Чепмен, “U2” хамтлагийн гоцлол дуучин Боно буюу Пол Дэвид Хьюсон, Канадын супер модель Линда Евангелиста, дэлхийн дөрвөн удаагийн аварга, уран гулгаач Габриэла Пападакис нар хорвоод мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:  

-1503 оны энэ өдөр Испанийн аялагч Христофор Колумб Кайманы арлуудыг нээжээ.

-1811 онд Англид цаасан мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулав.

-1869 онд АНУ-ын анхны тив хоорондын төмөр замын нээлтийн ёслол болж байв.

-1946 оны энэ өдөр АНУ-д А-4 пуужингийн  тусламжтай агаар мандлын дээд давхаргыг судалж эхэлжээ.

-1962 онд “Marvel Comics” компани “Гайхамшигт Халк”-ын анхны дугаарыг хэвлэв.

-1997 оны энэ өдөр Ираны Хорасан мужид 7.3 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 1567 хүн амиа алджээ.

-2008 онд Европын хамгийн том Этна галт уул идэвхжив. Хамгийн сүүлд Этна галт уул 2001, 2007 онуудад дэлбэрч байв.

-2013 оны энэ өдөр “One World” худалдааны төв дэлхийн бөмбөрцгийн умард хагас дахь хамгийн өндөр барилга болов.

Энэ өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top