ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Өнөөдөр 2021.05.12. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 05 цаг 18 минутад мандлаа, 20 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 15 хэм, шөнөдөө -2 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Сербид өнөөдөр Армийн өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Стивен Болдуин, Ким Грайст, Эмилио Эстевес, Саманта Мэтис, Канадын жүжигчин Дебора Кара Ангер, Исландын кино найруулагч, жүжигчин Фридрик Тор Фридрикссон, Их Британийн жүжигчин Кэтрин Тейт, египет гаралтай Америкийн жүжигчин Рами Малек, Оросын уран гимнастикч, олимпын аварга Алина Кабаева, дуучин Виктория Дайнеко, Бразилын хөл бөмбөгч Марсело Виейра зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921: Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг бут цохижээ. 1958: БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид нутаг буцаж буй хятад ажилчдын нэгдүгээр ээлжийг галт тэрэгний буудал дээр үджээ.

1972: “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотод гарын үсэг зуржээ.

1989: ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1965: Баруун Герман Израил улстай дипломат харилцаа тогтоожээ.

1967: Софи хотод ЗСБНХУ болон Болгарын хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан туслалцааны шинэ гэрээг үзэглэжээ.

1971: Сен-Тропд Мик Жаггер, Бианка Перес-Мора Масияс нарын хурим болов.

1993: Эстони улс Европын зөвлөлд оржээ.

1998: ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин анх удаагаа интернэтээр 30 минутын турш дэлхийн янз бүрийн улсаас ирсэн 14 асуултад хариулжээ.

Энэ өдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд өгүүлжээ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатга буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, зөвлөгөө хийхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top