ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

Өнөөдөр 2021.05.14. Билгийн тооллын 3. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандлаа, 20 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Парагвайд Төрийн далбааны өдөр бол Израильд Тусгаар тогтнолын, Филиппинд Үндсэн хуулийн, Либерид Үндэсний эв нэгдлийн өдөр.

Өнөөдөр Америкийн кино найруулагч Жорж Лукас, “Facebook”-ийг үндэслэгч, “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Зукерберг, Австралийн жүжигчин Кэйт Бланшетт, Францын жүжигчин Патрик Брюэль, Английн жүжигчин Тим Рот, Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Софья Коппола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1956 оны энэ өдөр БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1878 оны энэ өдөр вазелин гэх нэрийг патентжуулжээ. Вазелиныг Америкт цагаачилж очсон Английн иргэн Роберт Чезбро бий болгожээ.

1900 оны энэ өдөр Парист Олимпын II наадам нээлтээ хийв. Энэ Олимпод анх удаагаа эмэгтэйчүүд оролцож, анхны эмэгтэй Олимпын аваргаар Английн теннисчин Шарлотте Купер тодорсон билээ.

1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1998 оны энэ өдөр “Ассошэйтед Пресс” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Энэ өдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.

Эл өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top