ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Өнөөдөр 2021.05.15. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 05 цаг 14 минутад мандлаа, 20 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 17 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр. БНСУ-д энэ өдөр Багш нарын баяр, Парагвайд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Энхийг сахиулагчдын дурсгалын өдөр, Словенид Зэвсэгт хүчний өдөр юм.

Өнөөдөр Чехийн Ерөнхий сайд асан Мирек Тополанек, Их Британийн теннисчин, Олимпын аварга Энди Маррей, Туркийн сагсан бөмбөгч Эрсан Ильясова, Францын хөл бөмбөгч Усмане Дембеле, Английн рок хөгжимчин Майк Олдфилд, Оросын дуучин Слава зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Улсын хэвлэлийн хороог өргөтгөж, Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх төв болгожээ.

1990 оны энэ өдөр Монголын Улаан загалмайн банк байгуулах шийдвэр, дүрмийн төслийг Улсын банкны ерөнхий хорооны гишүүдийн хурлаар хэлэлцүүлэв. Хурлаар олон нийтийн нэг байгууллагын хөрөнгөөр банк байгуулахыг түдгэлзжээ. Харин хувь нийлүүлэгчдээ өргөтгөх чиглэл өгсний дагуу Монголын үйлдвэр, үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагууд хувь нийлүүлэгчдээр оролцож, “Монгол хоршоо” банк байгуулахаар шийджээ. Энэ нь Монголд арилжааны банк байгуулах анхны гараа, шинэ зам гэж үздэг.

2000 оны энэ өдөр Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг батлав.

2013 оны энэ өдөр “Чингис хаан” гэж нэрлэсэн Монгол Улсын анхны “Boing 767 300ER” онгоц АНУ-аас шууд нислэг үйлдэж, Улаанбаатарт газарджээ.

2014 оны энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үйлдвэр, хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн 78.3 хувийн саналаар зөвшөөрч, түүнийг сайдын албан тушаалаас чөлөөлжээ.

Энэ өдөр үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top