ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Өнөөдөр 2021.05.17. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 05 цаг 11 минутад мандлаа, 20 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ирландын дуучин Эния Бреннан, Америкийн “Nine Inch Nails” хамтлагийг үүсгэн байгуулагч, дуучин Трент Резнор, Беларусын дуучин, жүжигчин Анжелика Агурбаш, Оросын «Блестящие» хамтлагийн дуучин Ксения Новикова, Канадын уран гулгагч, олимпын аварга Тесса Вертью зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр “Хилийн ба дотоодын цэргийн Дуу, бүжгийн чуулга” байгуулагджээ.

1992 оны энэ өдөр Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойн баяр болсон.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1718 оны энэ өдөр Английн хуульч Жэймс Пакл дэлхийн анхны пулемётыг патенталжээ.

1861 оны энэ өдөр Томас Кукийн дэлхийн анхны аялал жуулчлалын агентлаг  дэлхийд анх удаагаа жуулчдын багийг Лондоноос Парис руу илгээсэн байна.

Мөн оны энэ өдөр Лондонд анх удаагаа өнгөт зураг олны хүртээл болжээ.

1865 оны энэ өдөр Олон улсын Харилцаа холбооны холбоо үүсгэн байгуулагджээ.

1954 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх сургуулиуд дээр арьс өнгөөр ялгаварлахыг хууль бус гэж зарлажээ.

1983 оны энэ өдөр Израил, Ливан улсууд энхийн гэрээ байгуулсан юм.

Энэ өдөр үс засуулбал эд мал арвижна.

Эл өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбуян(66.181.160.30) 2021 оны 05 сарын 17

Энэ өглөөний мэнд их тустай шүү .

0  |  0
Top