Газын зурвасаас Израил руу шөнийн дотор 60 пуужин харважээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Газын зурвасаас 12 цагийн дотор Израилийн газар нутаг руу 60 пуужин харвасан гэж Израилийн армийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

10 орчим пуужин Газын зурвасын нутаг дэвсгэрт унасан байна. Мөн 10 гаруй пуужинг Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем аюулгүй болгожээ.

Түүнчлэн Израилийн сөнөөгч онгоцууд Газын зурвасын хойд хэсэг дэх ХАМАС бүлэглэлийн цэргийн 35 объект руу дайралт хийсэн байна.

Газын зурваст пуужингийн дайралтын улмаас 181 хүн амиа алдаж, 1225 хүн шархаджээ. Харин Израилд Газын зурвасын зүгээс ирсэн дайралтаар 10 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top