ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 05 сарын 18

Өнөөдөр 2021.05.18. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 05 цаг 10 минутад мандлаа, 20 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Дэлхийн улс орнуудад Гаитид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Украинд Крымийн татаруудыг хоморголон устгасан өдөр, Сирид Багш нарын өдөр, Шри-Ланкад Ялалтын өдөр.

Өнөөдөр Аргентины жүжигчин, фото модель, дуучин Луисана Лопилато, Украины дуучин Алексеев, Оросын уран гулгагч, Олимпын алт, мөнгөн медальт Алина Загитова, Их Британийн модель Адвоа Абоа, Америкийн уран гулгагч Полина Эдмундс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр Улсын дуурь, бүжгийн театр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийснээр Монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагджээ.

1987 оны энэ өдөр БНМАУ, Бразил улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж оролцох Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958: Каннийн 11 дүгээр кино наадмаар Зөвлөлтийн “Тогоруун цуваа” кино Алтан далдуу модны шагнал хүртжээ.

1967: Бээжинд Хонконг Их Британийн эзэмшилд байгааг эсэргүүцсэн жагсаал болжээ.

1969: Америкийн “Аполлон-10” сансрын хөлөг хөөрөв.

1974: Энэтхэг атомын зэвсэгтэй зургаа дахь орон болжээ.

Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна.

Эл өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуган сэргээх, өглөг өгөх, хот, балгадын үйлд сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top