ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Өнөөдөр 2021.05.27. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа, 20 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Японд Тэнгисийн цэргийн өдөр бол Нигерид Хүүхдийн, Боливд Ээжүүдийн, Киргизэд Номын сангийн өдөр.

Энэ өдөр Испанийн жүжигчин, дуучин Ана Белен, “Оскар”-ын шагналт Италийн найруулагч Жузеппе Торнаторе, Английн хөл бөмбөгч Пол Гаскойн, жүжигчин Жозеф Файнс, Пол Беттани, Америкийн жүжигчин, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Крис Колфер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1895: Английн зохион бүтээгч Бирт Акрес кино проекторын патент авчээ.

1921: Афганистан тусгаар улс болжээ.

1930: Ричард Дрю скочны патентыг авчээ. Скочийг анх автомашиныг будах үед шилийг нь хамгаалахад ашиглаж байсан юм.

1933: Уолт Диснейн “Гурван тоорой” хүүхэлдэйн кино нээлтээ хийжээ.

1937: Сан-Францискод “Алтан хаалга” гүүрийг нээв.

1960: Туркт төрийн эргэлт болжээ.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ.

Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал

адгуус номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top